
“Баку-2026” жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөхөд гурван өдрийн барилдаан үлдлээ. Өнөөдөр эрэгтэй 100 кг, эмэгтэй 78 кг-ын жингийн медальтнууд тодорно.
Манай жүдочдоос 100 кг-д Б.Хүдэрчулуун барилдана. Тэрээр эхний барилдаанаа Польшийн жүдоч Пиотртой хийхээр болжээ. Энэ жил 23 настай Б.Хүдэрчулуун 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд долоодугаар байр эзэлж байсан юм.
“Баку-2026” тэмцээнийг таван өдрийн дараах байдлаар Япон улсын баг 7 алт, 1 мөнгө, 2 хүрэл медальтайгаар тэргүүлж байгаа бол Испани, Азарбайжан, Гүржийн багууд нэг аваргатай удаалж байна. Өчигдөр ОХУ-ын багийн медалийн тоо нэг хүрлээр нэмэгдэж 11-т, Францын баг 12-т, Монголын баг 13-т бичигдэж байна. Манай бөхчүүдээс гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртсэн бөгөөд гурван жүдоч тавдугаар байр, нэг жүдоч долоодугаар байр эзэлсэн.
93 орноос 17 орон медаль хүртээд байна. Өнөөдрийн барилдаан 14:30 цагаас эхэлнэ.