
Монгол, Орос хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойд зориулан ОХУ-ын гавьяат зураач Федор Семенович Торховын уран бүтээлийн “Монгольская палитра” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дэлгэнэ.
Ф.С. Торхов нь 2005 онд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт өөрийн 68 бүтээлээ бэлэглэсэн аж.
Тэрээр Монголыг хоёр дахь эх орноо гэж үздэг байсан нь бүтээл туурвилын нэгэн хуудаст Монгол орны өвөрмөц давтагдашгүй онцлогийн тухай өгүүлсэн уран зургийн түүхэн он тооллын бичлэг болон үлджээ. Энэхүү үзэсгэлэнд зураачийн өнгөрсөн он жилүүдэд туурвисан уран бүтээл, хөрөг зураг, монгол түмний эгэл амьдралын хэв маяг, байгалийн сайхан, монголчуудын дүр төрхийг тод томруун дүрслэн харуулсан зургууд багтжээ.