
Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2026 оны гуравдугаар улирлын дүнгээр 2023 оны үнээр илэрхийлэгдсэн нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого 2.7 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 61.1 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 8.5 мянган төгрөгөөр буурсан байна.
Бодит орлогын бүтцийг авч үзвэл, 2026 оны гуравдугаар улиралд бодит мөнгөн орлого 2.6 сая төгрөг буюу нийт орлогын 94.1 хувийг, мөнгөн бус орлого 161.6 мянган төгрөг буюу 5.9 хувийг тус тус бүрдүүлжээ. Бодит мөнгөн орлого өмнөх оны мөн үеэс 56.5 мянган төгрөгөөр, мөнгөн бус орлого 4.6 мянган төгрөгөөр буурсан байна. Төрлөөр нь авч үзвэл, хөдөлмөр эрхлэлтийн орлого 17.5 мянган төгрөгөөр буурчээ. Үүнд цалин хөлсний орлого 37.7 мянган төгрөгөөр өссөн хэдий ч өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 55.2 мянган төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ хэмээн Үндэстний статистикийн хорооноос мэдээллээ.