
Үндэсний статистикийн хорооноос өчигдөр (2026.11.10) Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний дундаж үнийг танилцууллаа.
Малын зах зээлийн дундаж үнийн 2026 оны10 дугаар сарын мэдээгээр атны үнэ 2.7 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.2 сая төгрөгөөр, соёолон үрээний үнэ 2.0 сая төгрөг болж, 700.0 мянган төгрөгөөр, хязаалан гунан үхрийн үнэ 3.1 сая төгрөг болж, 1.4 саятөгрөгөөр, эр хонины үнэ 500.0 мянган төгрөг болж, 210.0 мянган төгрөгөөр, эр ямааны үнэ 330.0 мянган төгрөг болж, 140.0 мянган төгрөгөөр тус, тус өссөн байна.
Хязаалан гунан үхрийн үнэ 2026 оны 10 дугаар сард Хэнтий аймагт хамгийн өндөр буюу 4.1 сая төгрөг, Увс, Ховд болон Хөвсгөл аймагт хамгийн бага буюу 2.4 сая төгрөг байна.
Үхрийн 2.3 метрээс дээш урттай шир 2026 оны 10 дугаар сард 5.4 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.2 мянган төгрөгөөр буурсан бол цагаан ноолуурын 1 кг-ын дундаж үнэ 138.0 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 27.0 мянган төгрөгөөр өссөн байна.
Боодолтой өвсний (20 кг)-ын үнэ 2026 оны 10 дугаар сард Өмнөговь аймагт хамгийн өндөр буюу 21.0 мянган төгрөг, Дорнод аймагт хамгийн бага буюу 7.0 мянган төгрөг байна.