
Лондоны түүхий эдийн биржийн арилжааны явцад брент хольцын газрын тосны үнэ 2022 оны долоодугаар сараас хойш анх удаагаа 110 ам.доллароос давлаа.
Газрын тосны фьючерс хэлцлийн үнэ 110 доллароос давж, 111.4 долларт хүрснээр 2022 оны 7 дугаар сарын ханштай харьцуулахад 19.37 хувиар өссөн байна.
Их Британийн Файнэншл Таймс сонинд трэйдерүүдийн ярьсныг эш татан бичсэнээр, түүхэн дэх хамгийн хүнд хямралуудын нэг нь газрын тосны салбарыг нөмөрчээ. Ойрх Дорнодын ихэнх улс олборлолтоо зогсоосон буюу эсвээс ордуудаа хааж байгаа юм.
Зэвсэгт мөргөлдөөн даамжирсаар буй энэ үед Ормузын хоолойгоор дамжин өнгөрдөг нефть, хийн тээвэрлэлт үндсэндээ зогсож, даатгалын компаниуд хураамжаа нэмэгдүүлж байгаа аж. Дэлхий даяар экспортолж буй нефть, нефтийн бүтээгдэхүүн, шингэрүүлсэн хийн 20 орчим хувь нь Ормузаар дамжин өнгөрдөг.