
Уран барималч, МУЭ-ийн гишүүн Н.Цогмагнайн 40 жилийн амьдрал, уран бүтээлийн замдаа туурвин үлдээсэн нандин өв, шилдэг баримлуудыг дээжлэн толилуулах "Цог хийморийн шүтээн" дурсгал, хүндэтгэлийн үзэсгэлэнг дэлгэнэ.
"Монгол арт галерей"-д дэлгэгдэх тус үзэсгэлэнд Н.Цогмагнай агсны хамгийн анхны уран зураг, баримлаас эхлэн 2025 он хүртэл туурвисан 90 орчим бүтээлийг толилуулах аж.
Бүтээлүүдийн 90 гаруй хувийг морины сэдэвт уран барималууд эзэлж байгаагаараа онцлогтой. Тэдгээрийн 13-ийг хүрэл материалаар, бусад бүтээлийг холимог техникээр туурвижээ.