
Тус улсад зуны хамгийн халуун үеийг "самбок" буюу "нохойн өдрүүд" хэмээн нэрлэдэг.
Умард Солонгосын төрийн хэвлэлүүд Солонгосын хойгийг хамарсан хэт халалтын үеэр иргэддээ нохойн махтай шөл идэхийг зөвлөж, энэ нь халууныг даван туулах уламжлалт арга хэмээн сурталчилжээ.
Төрийн хэвлэлүүд удирдагч Ким Жон Уныг ард иргэдтэйгээ адил халуун нөхцөлд ажиллаж буй удирдагч хэмээн дүрсэлж буй аж.
Умард Солонгосын төрийн телевиз пүрэв гарагт агаарын температур 36.7 хэм хүрсэн нь тус улсад цаг уурын бүртгэл эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болсныг мэдээлжээ. Тус улсын хэвлэлүүд зуны хамгийн халуун үе болох "самбок" (өөрөөр "зуны нохойн өдрүүд")-т энэ жил онцгой анхаарал хандуулж байгаа аж.
Нохойн махтай шөлийг "тэжээллэг хүнс" гэж сурталчилжээ
Наймдугаар сарын 2-нд эрх баригч Намын төв хэвлэл болох Родон Синмун сонин Пёньяны Ерөнхий эмнэлгийн нэгэн эмчийн зөвлөгөөг нийтэлжээ.
Уг нийтлэлд тарвас, өргөст хэмх, ногоон шош зэрэг сэрүүцүүлэх хүнс хэрэглэхийн зэрэгцээ:
Тус сонин нохойн махтай шөлд зориулсан тусгай нийтлэл
гаргаж, үүнийг зуны уламжлалт хоол хэмээн тодорхойлжээ. Ингэхдээ "Самбокын үеэр нохойн махтай шөл хөл дээр асгарсан ч эм болдог" гэсэн эртний хэлц үгийг дахин эш татсан байна.
Түүнчлэн энэ оны эхээр улсын хэмжээнд нохойн махтай хоол хийх тэмцээн зохион байгуулсныг ч онцолжээ.
Төрийн KCNA агентлаг мөн хүн орхоодой, цавуулаг будаа, улаан чавгаар хийдэг уламжлалт самгетан тахианы шөлийг халуунтай тэмцэхэд тустай хэмээн магтаж, Пёньяны ресторанууд сэрүүцэхийг хүссэн үйлчлүүлэгчдээр дүүрч байгааг мэдээлсэн байна.
Умард Солонгос халууны улмаас амиа алдсан хүмүүсийн талаар ямар нэгэн албан ёсны тоо мэдээлээгүй байна.
Харин хөрш Өмнөд Солонгост үргэлжилж буй хэт халалтын улмаас 20 гаруй хүн нас барсан талаар албаныхан мэдээлээд байгаа юм.