
“Автомашингүй өдөр-2025″ арга хэмжээ ирэх бямба гарагт буюу есдүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулагдана. Тус арга хэмжээтэй холбоотойгоор дараах зах, худалдааны төвүүд ажиллахгүй.
Үүнд:
1. Бөмбөгөр-1, Бөмбөгөр-2, Юмт, Содон, Алтжин бөмбөгөр,
2. Нарантуул худалдааны төв,
3. Дүнжингарав худалдааны төв,
4. Өгөөмөр зах,
5. Сандэй плаза ХТ,
6. Шөнийн зах,
7. Баянзүрх ХТ, Баянзүрх-2 ХТ, 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр,
8. Барс-1, 2 худалдааны төв, Хархорин,
9. Шинэ сандэй, Ханталст, Да хүрээ зах,
10. Цайз, Цолмонбадрах, Доной модны зах,
11. Нарлаг дэнж, Нарантуул-2 гэх мэт худалдаа, үйлчилгээний төвүүд ажиллахгүй.
Энэ жил 13 дахь удаагаа зохион байгуулагдах автомашингүй өдөр 07:00-18:00 цагийн хооронд үргэлжилнэ.