2026 оны төсвийн талаар эдийн засагч Н.Энхбаяраас тодрууллаа. 

Тэрээр энэ талаар "2010 оноос хойш дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өсөж, Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас их хамааралтай болсон. Энэ нь сайн талтай ч, нөгөө талдаа эдийн засгийг их төвөгтэй байдалд оруулж байна. Түүхий эдийн үнэ савлаж байна. Хязгаарлагдмал нөхцөл байдал нь эдийн засгийн савлуулах гол хүчин зүйл болж байна. 

Экспортын 70 хувийг нүүрс, зэсийн баяжмал гэх хоёр түүхий эд бүрдүүлж байна. 10 гаруй жил бид түүхий эдийн үнийг зөв таамаглаж, давсан орлогыг нь баялагийн сандаа хийх гэж оролдлоо. Гэвч бидний таамаг дандаа зөрсөн. Тэгэхээр үнийг бид таамаглаж чадахгүй юм байна. Тиймээс цаашид эдийн засгаа төрөлжүүлэх зорилт тавиад байгаа. Сүүлийн хоёр жил зэс, нүүрсний үнийн хөөсөрсөн орлого буурч байна. 

Нэгэнт төсөвлөсөн зарлага буцаад хасахад маш хүндрэлтэй. Тиймээс савлагаатай байдлаас зайлсхийхийн тулд Төсвийн тогтвортой байдлын хуулийг зарлаж, зөвлөл байгуулсан. Тэгэхээр үнэ төсөөлж биш орлогоо төрөлжүүлэх шаардлагатай. Нүүрсэнд найдах цаг өнгөрчихсөн байна.

Дэд бүтцээ ашиглалтад оруулах он 2028. Ингээд арай гэж 80-90 саяар тээвэрлэх чадвартай боллоо гэхэд эсрэгээрээ эрэлт тал дээр өөрчлөлт орох гээд байна. Тиймээс ирэх жилүүдэд нүүрсийг экспортын 40-50 хувийн орлого бүрдүүлнэ гэж бодож болохгүй. Энэ жилийн экспортын бүтэц их зөв байгаа. Зэсийн баяжмал, нүүрс аль аль нь тэнцвэртэй байна. Тэгэхээр УИХ, Засгийн газар маш сайн бодох ёстой нэг зүйл нь төрөлжилтийг нүүрснээс хамааралтүйгээр төрөлжүүлэх. Эрдэнэтийн зэсийн шинэ орд "Оюут", Баянхонгорт байгаа алтны орд, уран зэргийг одооноос эргэлтэд оруулаад, таван жилийн дараа эргэлтэд оруулах хэрэгтэй. 

Алт үүргээ гүйцэтгэчихсэн. Одоо алт экспортын гуравдагч том орлого болохүй. Нөгөө талаар алт байгаль орчинд маш хортой. Тиймээс эдийн засгаа дөт төрөлжүүлэх шаардлага бий. 

Энэ намар УИХ дараагийн таван жилийн төлөвлөгөө буюу салбаруудын хөгжлийн зорилтот хөтөлбөрүүдийг хэлэлцэнэ. Ингэхдээ уул уурхайн салбар яаж хөгжих, геологи, хайгуулын ажил юунд чиглэх зэргийг зөв хэлэлцэж чадвал 2030 онд гэхэд бидний хүсээд байгаа эдийн засгийн төрөлжилт магадгүй бий болно" гэв.