
Монголын цанын холбооноос гүйлтийн цанын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг маргааш/02.28/ Орхон аймгийн Сархиа цанын баазад зохион байгуулахаар болжээ. Энэ жилийн тэмцээнд “Алдар”, “Хилчин” спорт хороо, Орхон, “Мон-Алтиус” БТС зэрэг багууд оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Тэмцээнд “Милан Кортина 2026” өвлийн олимпын наадамд уралдсан Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нараас гадна биатлоны залуучуудын европын аварга Э.Энхсайхан тэргүүтэй шилдэг тамирчид өрсөлдөхөөр болжээ.
Тэмцээн гуравдугаар сарын 1-д өндөрлөнө.