
Монгол Улс жилд нэг сая, цаашлаад хоёр сая жуулчин хүлээж авах зорилт тавьсан. Энэ зорилт биелэлээ олохгүй байгаа ч сүүлийн жилүүдэд жуулчдын тоо нэмэгдэж байгаа.
Он гарснаас хойш буюу долоодугаар сарын 1-ний байдлаар Монгол Улсад 418732 жуулчин ирсэн талаар Зам, тээврийн яамнаас мэдээллээ. Энэ нь 2025 оны мөн үеэс 69088 жуулчнаар буюу 19.8 хувиар өссөн үзүүлэлт юм байна. 2023 оны мөн үетэй харьцуулахад 155049 жуулчнаар буюу 58.8 хувиар өсжээ.