Дорнод аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэгэн уурхайд хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн аравдугаар сарын 30-ны өдөр тус аймгийн Дашбалбар сумын гуравдугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Шинь шинь” компанийн далд уурхайд О гэх залуу /25 настай/ “Jiefang” маркийн хүнд даацын тээврийн хэрэгсэлд дарагдаж амиа алджээ.

Тэрээр “Шинь шинь”  компанийн ажилтан бөгөөд Дашбалбар сумын иргэн юм байна. “Шинь шинь”  компани нь холимог металийн Улааны орд газрын ашигладаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани ажээ.

Эх сурвалжийн мэдээлснээр тус компани химийн хорт бодистой ус байгальд хаясан гэх иргэдийн гомдлын дагуу хуулийн байгууллагад шалгагдаж байсан аж.