Майкрософт "шилдэг креатив" гэгдэх хоёр шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа

"Майкрософт" компани хамгийн шилдэг креатив гэгдэх хоёр шинэ бүтээгдэхүүнээ өчигдөр танилцуулж, программ хангамж сонирхогчдыг алмайрууллаа.

Тус компани "Surface Studio" нэртэй 28 инчийн 4K дэлгэц бүхий персональ компьютер бүтээжээ. Энэ нь "Apple"-ийн "iMac"-тай төстэй боловч хурууны хээ мэдрэгч дэлгэцтэй бөгөөд ширээн дээр 20 хэмийн налуутай хэвтүүлж, зураг зурах боломжтой юм байна. Ингэхдээ дэлгэц дээр "Surface Pen" гэх зориулалтын үзгээр зурж, "Surface Dial" хэмээх төхөөрөмжөөр үйлдлээ хулгана шиг удирдах боломжтой ажээ.

Ж.Оюунчимэг: 500 метр даавуугаар зургаан давхар байшинтай тэнцэхүйц хүннү дээл урлажээ

Хөдөлмөрч ард түмэн минь үндэсний түүх соёл, зан заншил, уламжлал, ур ухаанаа шингээн бүтээсэн хосгүй үнэт бүтээлүүдээ “Гиннесийн ном”-д дархласаар байна.

Хамгийн сүүлд л гэхэд Хэнтий аймгийн нэгэн гэр бүл “Монголын нууц товчоо”-г 100 метр урт эсгийн дээр зээг оёдлоор хатгаж, ширсэн тухай бид өмнө нь мэдээллэсэн. Тэд тэрхүү бүтээлээ “Гиннесийн ном”-д бүртгүүлэх л үлдээд буй.

Тэгвэл хөдөлмөрч ард түмний минь “Гиннесийн ном”-д дархлах дараагийн хосгүй үнэт бүтээл бол хаан хээтэй хамгийн том хүннү дээл юм.

Ийн бид дэлхийн хаана ч байхгүй зөвхөн монголчууд л бүтээж чадах хаан хээтэй, хамгийн том хүннү дээлийг урлаад буй “Батзүү” ХХК-ийн зөвлөх Ж.Оюунчимэгтэй цөөн хором ярилцснаа хүргэе.

“С.Зориг агсны хэргийг ядарсан хүмүүст үүрүүлээд, хаах гэж байна”

С.Зориг агсны хэрэг илрэхгүй 18 жилийн нүүрийг үзэж байгаа ч өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн хуулийн байгууллагынхан дорвитой хөдөлж, хэдэн хэдэн хүнийг баривчлан шалгасан.

Одоогоор Орхон аймгийн харъяат Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарын гурван иргэнийг саатуулан шалгаж буй.Тэд өдгөө ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байна.

Тэгвэл Тагнуулын ерөнхий газрын харъяалалд шалгагдаж буй энэ хэргээр хоригдсон сэжигтнүүдийн ар гэрийнхэн өнөөдөр мэдээлэл хийлээ.

Ж.Эрдэнэбат: Төр бизнесийн үйл ажиллагаа руу хэт хутгалдах хэрэггүй

Мэргэжлийн гэх тодотголтой Ж.Эрдэнэбатын Засгийн газрын 100 хоног энэ өдрүүдэд болж байна. Үүнтэй холбогдуулан тэрээр танхимын сайдуулын хамт сэтгүүлчидтэй уулзалт хийлээ. Тэрээр өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлынхаа талаар тайлагнаж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

Иргэд "ТҮЦ МАШИН"-аас орон нутаг руу зорчих тасалбараа авдаг болно