
Массачусетын Нэгдсэн Эмнэлэг болон Бостоны Их Сургуулийн судлаачид хамтран инсулин орлуулах эмчилгээнээс давуу үйлчилгээтэй хиймэл нойр булчирхай бүтээжээ.
Уг төхөөрөмж нь, арьсан дор суулгадаг мэдрэгчтэй төдийгүй ухаалаг утасны аппликейшнд мэдээлэл дамжуулах боломжтой гэнэ. Төхөөрөмж таван минут тутам цусны чихрийн хэмжээг дамжуулан, инсулиныг шаардлагатай үед цусанд шахдаг. Хэрэглэгч хэдий хэмжээний нүүрстөрөгч идсэнээ төхөөрөмжинд бичиж мэдээлэл оруулах шаардлагагүй. Заавар бичигт дурдсанаар хэрэглэгчээс маш бага хэмжээний мэдээлэл шаардагдах ба үлдсэн зүйлсийг бүгдийг нь төхөөрөмж зохицуулах гэнэ.
"Төхөөрөмж илүү боловсронгуй болсноор чихрийн шижнээр өвчилж, шаналж буй олон хүнд гайхамшигтай том бэлэг болно"
Хүний бие махбодь хэрэглэсэн хоол хүнснийхээ ихэнхийг нь глюкоз буюу чихрийн нэгэн төрөл болгон хувиргаж байдаг. Харин инсулин нь глюкозыг цуснаас эс рүү орох боломжийг олгогч, нойр булчирхайд үүсдэг даавар юм. Чихрийн шижин өвчний үед хүний бие махбодид инсулин хангалттай хэмжээгээр боловсорч чаддаггүй аж. Уг өвчний үед глюкоз буюу сахар нь биеийн эсэд шингэхийн оронд хүний цусанд хуримтлагддаг байна. Цусан дахь сахарын хэмжээ хэт их байх нь сэтгэц мэдрэл төдийгүй хүний эрхтэн тогтолцоонд сөргөөр нөлөөлж, хүнд шатандаа орсноор үхэлд ч хүргэж болох аюултай.
Хэрэглэгчдийн төхөөрөмжтэй харилцах хэсэг нь байнгын глюкоз хяналтын муруй, инсулин ба глюкагоны тун бөгөөд зөвшөөрөгдөх хоолны хэмжээг
Төхөөрөмжийг зохион бүтээгч судалгааны багийн гишүүн, доктор Кэлли Данклинг “Би чихрийн шижин өвчинг судалж, энэ төрлөөр мэргэшин ажиллаж буй сүүлийн 24 жилийн хугацаанд анх удаа хүссэн үедээ, өвчтөнүүдээ хүүсэн цагт нь тэдний инсулиний дутагдалд санаа зовж, айлгүйгээр дасгал хөдөлгөөн хийх боломжтой боллоо. Энэ төсөл үргэлжлэн, төхөөрөмж илүү боловсронгуй болсноор чихрийн шижнээр өвчилж, шаналж буй олон хүнд гайхамшигтай том бэлэг болно” хэмээн ярьжээ.
Өнгөрөгч зургаадугаар сард Мэдтроник компани уг төхөөрөмжийг Хүнс болон Эмийн бүтээгдэхүүний холбоонд танилцуулсан байна. Түүнчлэн тавдугаар сард туршилтын журмаар 124 оролцогчдыг туршилтад хамруулж, төхөөрөмжийг хэрэглэхэд аюулгүй байснаас гадна доз, хэмжээг зөв тодорхойлж байсан нь бүтээгдэхүүнийг цаашид хэрэглэх боломжтойг харуулсан гэж үзжээ.
Бета Бионикс одоогоор инсулин, глюкозыг хэмжих дээрх бүтээгдэхүүнийг сайжруулахаар ажиллаж байгаа аж. Компанийн гүйцэтгэх захирал Эдвард Дамиано уг төхөөрөмжиг 2017 оны дундуур эмнэлгийни салбарт ашиглаж эхэлнэ хэмээн найдаж байгаагаа хэлжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайланд тусгаснаар 2040 он гэхэд дэлхий даяар чихрийн шижин өвчинтэй хүмүүсийн тоо өсч, 640 саяд хүрэх төлөвтэй байна. Энэ төрлийн өвчнөөр өвчлөгсдийн тоо улам залуужиж, сүүлийн жилүүдэд 18-аас доош насны хүүхдүүд чихрийн шижин тжсах нь элбэг болжээ. Энэ нь буруу хооллолт, хэт илчлэг ихтэй хоол байнга идэх, хөдөлгөөний дутагдал зэргээс шалтгаалж байгаа тухай эмч нар сануулжээ.
Эх сурвалж: scientificamerican.com, innovation.mn