
Боксын насанд хүрэгчдийн “Чингис хаан-Улаанбаатарын цом” олон улсын тэмцээн Спортын төв ордны “А” тэнхимд үргэлжилж байна.
Тэртээ 1969 оноос эхлэн зохиож байсан “Улаанбаатарын цом” олон улсын тэмцээнийг ийнхүү “Чингис хаан-Улаанбаатарын цом” нэртэйгээр 16 жилийн сэргээн зохиож байгаа нь энэ.
“Рио-2016” олимпийн наадмаас хойш манай улсад болж буй анхны олон улсын тэмцээн гэдгээрээ онцлог тус тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ зэрэг зургаан орны эрэгтэй 61, эмэгтэй 24, нийт 85 тамирчин хүч үзэж буй.

“Чингис хаан-Улаанбаатарын цом” тэмцээний эхний өдрийн дүн:

Эрэгтэй:
49 кг: Дамдиндорж Мөнх-Эрдэнэ-Бат-Ирээдүй Цэндсүрэн 2:1
56 кг: Оюунбилэг Мөнхсайхан-Бат-Очир Мөнхдалай 3-0 56 кг: Чингиз Шарипов (ОХУ)-Баатархүү Балжинням 2-1 56 кг: Эрдэнэбат Цэндбаатар-Шен Ёон (БНХАУ ) 3-0 69 кг: Отгонжаргал Батзориг-Ганзориг Далай 3-0 69 кг: Фазлиддин Мелибоев (Узбекстан )-Бу Ян (БНХАУ) 3-0 69 кг: Хурцбилэг (БНХАУ)-Отгонбаатар Бямба-Эрдэнэ 2-1 69 кг: Баянмөнх Мөнх-Ирээдүй-Хүрэлсүх Зол-Эрдэнэ /техникийн илт давуу/ 75 кг: Жилей Жан (БНХАУ)-Даваасүрэн Давааням 2-1 75 кг: Израйл Мадримов-Ананин Биталий Сергеевич /техникийн илт давуу/ 75 кг: Олзвой Олзбаатар-Батбаяр Эрхэмбаяр /техникийн илт давуу/
Эмэгтэй:

51 кг: Мягмардулам Нандинцэцэг-Жанчив Нямсүрэн 3-0 51 кг: Турсуной Рахимова (Узбекстан )-Очирбат Жаргалан 3-0 51 кг: Анита Боде (Унгар)-Леона Хуй (Сингапур) 3-0 51 кг: Лутсайхан Алтанцэцэг-Дашбурмаа Дэлгэрмөрөн 3-0 54 кг: Даваасүрэн Шинэцэцэг-Ефаша Камерудин ( Сингапур) 2-1 60 кг: Мелиева Мафтуахон (Узбекстан )-Ганбаатар Золжаргал 2-0 60 кг: Уранбилэг Шинэцэцэг-Баярсайхан Болорчимэг /техникийн илт давуу/ 60 кг: Мөнхбат Мягмаржаргал-Нямжаргал Баянцэцэг 3-0

Мөн тэмцээний хоёр дахь өдөр гарсан тулаануудаас хамгийн өрсөлдөөнтэй, үзүүштэй нь оюутны дэлхийн универсиад наадмын аварга, “Рио-2016” олимпод оролцсон Х.Энх-Амар, А.Нурлан нарын тоглолт байлаа. Эл тоглолтод А.Нурлан Х.Энх-Амарыг техникийн илт давуугаар ялж, дуулиан тарьлаа.