Монгол Улсын иргэн Хятад улсад саатуулагдсан талаар Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээллээ. Тодруулбал, энэ сарын 13-ны өдөр манай улсын иргэн Н нь Эрээн хотын Цагдаагийн газарт хар тамхи хэрэглэсэн гэх хэрэгт сэжиглэгдэж баривчлагдсан байна.
Түүнийг БНХАУ-ын "Нийгмийн хэв журмыг сахин хамгаалах” тухай хуулийн 72 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн 15 хоногийн хугацаатай албадан саатуулаад байгаа аж.
Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын албаны эх сурвалж "Бид Эрээн хот дахь Консулын газар болон Хятадын цагдаагийн байгууллагатай холбоотой ажиллаж байгаа. Мөн Консулын газраар дамжуулан ар гэрийнхэд нь тогтмол мэдээлэл өгч ажиллаж байна "гэлээ.