Ирээдүйн амьдралдаа бэлтгэгдэж буй оюутнуудын хувьд сурч боловсрох хийгээд аж төрөх орчин хамгаас чухал.  Манай улсад одоогоор их, дээд сургууль, коллежид  200 мянга гаруй оюутан суралцдаг бөгөөд нийт оюутны 44 хувь нь нийслэлийн, 53 хувь нь орон нутгийнх байна.

Харин нийслэлийн хэмжээнд 20 гаруй оюутны дотуур байр байдаг аж. Энд жилд дунджаар 34 мянган оюутан амьдардаг юм байна.

Ингээд манай улсын оюутнууд хэрхэн аж төрдгийг харцгаая.

-Хүмүүнлэгийн их сургуулийн оюутны II дотуур байр-

Тус оюутны байрны  1, 2 –р давхарт  монгол оюутнууд, 3, 4 –р давхарт  гадаад оюутнууд амьдардаг бөгөөд нийт 450 оюут.ны багтаамжтай. 1, 2 –р давхартаа 53 өрөөтэй, 3,4 –р давхартаа 54 өрөөтэй, 1 өрөөнд 4 оюутан амьдардаг. Оюутны байрны стандартын дагуу 1 хүнд оногдох талбайг мөрдөж  ажилладаг. Давхар бүртээ нийтийн эзэмшлийн тохилог гал тогооны өрөөнүүдтэй, цахилгаан плитка, сандал ширээ.хөлдөөгч, хөргөгчөөр хангагдсан байдаг.Мөн бүрэн автомат угаалгын машин 8 ширхэг, оюутнууд байрын зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу ашигладаг. Тус дотуур байрны төлбөр: Монгол оюутан жилийн 618 мянган төгрөг төлдөг бол гадаад оюутан сарын 260 мянган төгрөг төлдөг

-Санхүү эдийн засгийн дээд сургуулийн дотуур байр-

Нийт 280 оюутны багтаамжтай. Уншлагын хоёр танхим, интернэт номын сангийн 20 компьютертэй. Мөн интернэтийн танхимтай. Энэ нь оюутнуудад үнэ төлбөргүй үйлчилдэг. Хөдөө орон нутгаас ирсэн 250 гаруй оюутныг жил бүр хүлээн авдаг. Давхар бүрд 00, угаалгын өрөөтэй. Нэг өрөөнд дунджаар 3-4 оюутан амьдардаг. Тус дотуур байрны жилийн төлбөр 680 мянган төгрөг.

-“Этүгэн” сургуулийн дотуур байр-

Тус дотуур байранд 350-400 оюутан амьдардаг. Байрны давхар бүрт хөргөгч, хөлдөөгч, хоол хүнс хадгалах шүүгээ, нийтийн гал тогоотой. Өрөөний жижиг томоос шалтгаалан нэг өрөөнд 2-8 оюутан амьдардаг.

Номын сан үнэгүй Wifi-тай. Мөн өрөө бүрт 00, угаалтуур, душ байрладаг. “Этүгэн” сургуулийн дотуур байранд нэг оюутны амьдрах төлбөр 710-800 мянган төгрөг.

-АШУҮИС-ийн оюутны I дотуур байр-

Тус дотуур байранд нийт 350 оюутан амьдардаг. Өрөө бүрт дөрвөн оюутан байрладаг. Давхар бүр нь 00, душ, угаалгын өрөөтэй. Тус байранд хоёр номын сан, гал тогооны өрөө, амралтын өрөө байх бөгөөд үнэгүй Wifi-тай. Дотуур байрны жилийн төлбөр 500 мянган төгрөг.

-“Оюутны өргөө”-

1000 оюутны багтаамжтай тус байрны өрөө бүр дөрвөн оюутан амьдрахаар зохион байгуулагдсан. Дөрөв болон найман оюутны дунд гал тогоо, душ, 00-тэй аж. Мөн давхар бүрт угаалгын машин,  үнэгүй wifi-тай. Тус байранд улсын, хувийн хэвшлийн Монгол болон гадаад оюутнууд байрладаг. Тус дотуур байрны төлбөр жилийн 850 мянган төгрөг.

-МУИС-ийн оюутны I дотуур байр-

Тус дотуур байранд МУИС-ийн НУС, ОУХС-ийн 260 гаруй оюутан амьдардаг. Давхар бүртээ 00, угаалгын өрөө, хоолны өрөөтэй бөгөөд нийтийн душ, хоёр номын сан, үнэгүй Wifi-тай. Тус дотуур байрны төлбөр 630 мянган төгрөг.

Гэрэл зургийг Sari Ruth

Тэгвэл гадаадын бусад улс орны оюутны дотуур байр ямар байдаг бол...

БНСУ

-Бельги-

-БНХАУ-

-АНУ-

-Герман-

-АНЭУ-

-ОХУ-

-Япон-