Чингисийн өргөн чөлөөний авто замын ачааллыг бууруулах, нэвтрэх чадварыг сайжруулах ажлын хүрээнд 120 мянгатын автобусны буудлыг нүүлгэжээ.
Тодруулбал, 120 мянгатын автобусны буудал, зогсоолыг дайран өнгөрч баруун гар тийш эргэх хөдөлгөөн хийдэг нийт 12 чиглэлийн 135 тээврийн хэрэгсэл өнөөдрөөс эхлэн шинэ зогсоолд зогсох юм байна.
Ингэснээр нийтийн тээврийн үйлчилгээний Ч:7, Ч:10, Ч:18А, Ч.32, Ч:34, Ч:44, Ч:50, Ч:53, Ч:56, Ч:58, ХО:6, ХО:7 гэсэн чиглэлүүдийн замналын зураглалд өөрчлөлт орох бөгөөд шинэ автобусны буудал хуучин зогсоолооос 300 метрийн зайд байрлах аж.
Харин Зайсан чиглэлд буюу Ч:8, Ч:42, Ч:52, Ч:55 чиглэлүүд хуучин 120 мянгатын автобусны буудал дээр зогсох юм байна.