Чөлөөт бөхийн Мастерсын буюу ахмадын ДАШТ Польш улсад боллоо. Тэмцээний эхний өдөр Монголын бөхчүүд долоон медаль авсан талаар бид өмнө нь мэдээллэсэн билээ.

Тэгвэл хоёр дахь өдөр Г.Баатарсүрэн, А.Цэрэнсодном нар дэлхийн аварга болов.

“С” ангиллын 63 кг-ын жинд хүч үзсэн Г.Баатарсүрэн нэгдүгээр тойрогт хийлж, удаах даваануудад АНУ-ын бөх Жозеф Михаил Раиаг 5:0, Украиний бөх Аркадий Имиметовыг 6:0, Гүржийн бөх Варази Варазишвилиг 5:1-ээр хожсон. Улмаар алтан медалийн төлөөх барилдаанд Францын бөх Андре Мауренийг 3:2-оор ялж, дэлхийн аварга боллоо.

Харин “Д” ангиллын 76 кг-ын жинд өрсөлдсөн Арслангийн Цэдэнсодном нэгдүгээр тойрогт гоц мөргөж, удаах даваануудад Их Британийн Стюарт Мскауг 12:2, ХБНГУ-ын бөх Женс Фуеттерерийг 10:0-ээр өвдөг шороодуулсан. Улмаар алтан медалийн төлөө барилдаанд Японы бөх Тамоцу Какевудаг 1:1-ээр тэнцсэн ч сүүлчийн оноогоор ялж, дэлхийн аварга боллоо.

Мөн тэмцээний сүүлчийн өдөр Ш.Энхбаяр, Д.Ганхуяг нар хүрэл медаль хүртэв.

Ийнхүү Монголын тамирчид Мастерсын ДАШТ-ээс хоёр алт, гурван мөнгө, зургаан хүрэл медаль авлаа.