Шинэчлэлийн Засгийн газар иргэдийн гомдол мэдээллийг авах "1111" төвийг дөрвөн жилийн өмнө байгуулсан. Харин тус төвийг 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан МАН-ын Засгийн газар татан буулгахаар шийдвэрлэсэн билээ.
Тэгвэл шийдвэр өчигдөр биелэлээ олж, "1111" төвийн хаягийг нураан, татан буулгажээ. Засгийн газрын зүгээс үүнийг илүү сайжруулсан хувилбаар, өөр нэртэйгээр нээнэ гэдгээ мэдэгдсэн байна.
