Чөлөөт бөхийн ахмадын ДАШТ Польш улсад энэ сарын 7-9-нд болох билээ. Тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн 12 бөх зодоглоно.

Монголын багийн бүрэлдэхүүн:

C-63 кг-Гэндэндоржийн Баасансүрэн /Орхон аймаг, спортын мастер, ахмадын улсын аварга/ B-125 кг-Шурагийн Баянмөнх /”Их шавь” клуб, олон улсын хэмжээний мастер, ахмадын ДАШТ-ний мөнгө, 7 хүрэл медальт, ахмадын улсын аварга/

B-58 кг-Төмөрбатын Батнасан /Орхон аймаг, олон улсын хэмжээний мастер, ахмадын ДАШТ-ний хүрэл медальт, ахмадын улсын аварга/

D-76 кг-Арслангийн Цэрэнсодном /Налайх дүүрэг, Гавьяат дасгалжуулагч, ахмадын улсын аварга/ E-69 кг-Содномдаржаагийн Баасанчулуун /”Тулгат” клуб/ A-76 кг-Шараагийн Энхбаяр /”Арслан” клуб, спортын мастер, ахмадын УАШТ-ний мөнгөн медальт/ B-85 кг-Доржготовын Ганбат /”Тулгат” клуб, олон улсын хэмжээний мастер, ахмадын ДАШТ-ний хүрэл медальт, ахмадын улсын аварга/ E-125 кг-Жадамбаагийн Лхагвасүрэн /Орхон аймаг/ A-69 кг-Дорлигийн Ганхуяг /Увс аймаг, ахмадын УАШТ-ний мөнгөн медальт/ F-85 кг:Өлзийбаярын Наранжаргал /Орхон аймаг/ B-69 кг-Нямжавын Баатар /”Тулгат” клуб, ахмадын улсын аварга/