“К-1” кикбоксын холбооны сонирхогчдын ДАШТ Грекийн нийслэл Афин хотод боллоо. Тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн зургаан тамирчин оролцсоноос бүгд медаль хүртжээ.

Эрэгтэйчүүдийн 75 кг-д Ө.Саруул-Од, эмэгтэйчүүдийн 60 кг-д Д.Ганболор нар алтан медаль авч, дэлхийн аварга болжээ.

Мөн 70 кг-д Ө.Төрбаяр, 77 кг-д Б.Наадам, 65 кг-д О.Лхасүрэн нар мөнгө, 75 кг-д Ч.Баатарсүрэн хүрэл медалиар энгэрээ мялаасан юм.