Хотын дарга С.Батболд ирэх дөрвөн жилд бүх ерөнхий боловсролын сургуулиудыг хоёр ээлжинд шилжүүлэхээ мэдэгджээ. Энэ хүрээнд тэрээр сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, нийслэлийн 50 барилгыг өргөтгөж, шинээр барихаар төлөвлөөд байгаа юм байна.
Мөн “Жаргалтай үрс” хөтөлбөр хэрэгжүүлж, хороо бүрт цэцэрлэг байгуулах ажил зохион байгуулж, сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтыг 85 хувьд хүргэхээр мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
Түүнээс гадна “Орлоготой орон сууц“ хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэдээ орон сууцаар хангах, гэр хороололын дахин төлөвлөлтийг зөв шийдлээр явуулах ажлуудыг тусгасан байна. Түүнчлэн мөрийн хөтөлбөртөө нийслэл хотод шинэ цэнгэлдэх хүрээлэн болон хүүхдийн төрөлжсөн эмнэлэг барих асуудлыг ч багтаажээ.