Тяньжин, Монгол, Орос хоорондын ачаа тээврийн хугацааг бууруулах зорилготой Хятад-Монгол-Орос чиглэлтэй олон улсын авто замын гарц Тяньжин хотод өнгөрсөн сард нээгдсэн. Үүнтэй холбогдуулан Хятадаас бараа бүтээгдэхүүн худалдан авдаг Монгол, Оросын худалдаачдын транзит тээвэрт зарцуулдаг хугацаа гурав хоног болжээ.

Тодруулбал, энэхүү олон улсын авто замын шугам байгуулагдахаас өмнө Тяньжинаас Монгол, Орос руу төмөр замаар ачаа тээвэрлэхэд 10-аас дээш хоног зарцуулдаг байсан. Тиймээс олон хоногийн тээвэрлэлтэнд зориулж чанарыг муутгахгүйн тулд ачааны төрөл нь ихэнхдээ хадгалалт удаантай бүтээгдэхүүнээр хязгаарлагддаг байсан юм.

Олон хоногийн тээвэрлэлтэнд зориулж чанарыг муутгахгүйн тулд ачааны төрөл нь ихэнхдээ хадгалалт удаантай бүтээгдэхүүнээр хязгаарлагддаг байсан юм.

Энэ талаар Бээжинд суугаа Монгол Улсын элчин сайдын яамны зөвлөх Bart Kiki G “Бид бүхэн Тяньжин хотод Монгол, Тяньжин хоорондох худалдааг өргөжүүлэх хүрээнд логистикийн парк барихаар төлөвлөж байгаа. Зураг төслөө хийгээд эхэлсэн бөгөөд хөргүүртэй ачааны логистик систем нэвтэрснээр Тяньжинаас маш олон ногоо, жимс Монгол Улс руу экспортлогдох болно” гэв.

Ийнхүү Хятад-Монгол-Орос хоорондын эдийн засгийн корридор байгуулах ажил эрчимжиж, авто замын тээвэр хурдассанаар энэхүү хязгаарлагдмал нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа юм. Одоогоор Тяньжин хот төмөр зам болон авто замаар Улаанбаатар, Улаан-Үүд хотуудтай шууд холбогдоод байгаа аж.

Энэ талаар Монгол руу бараа худалдаалдаг “Nanning Xin Jin Hang Materials” компанийн ерөнхий менежер Guo Xin “Зөвхөн тээвэрт зарцуулах хугацаа багасаад зогсохгүй үүнийг дагаад зардал буурна. Тодруулбал, “Guangxi”-гаас гарсан ачааны машинууд Монгол болон Орос руу Тяньжин боомтоор гарна. Өмнө нь эдгээр ачааны машинууд “Sui Fenhe” боомтоор буюу 1000 км илүү зарцуулж Монгол, Орост хүрдэг байсан.

Иймд зардал дор хаяж 10 хувиар буурах юм. Ойрын хугацаанд манай компани Оросоос Байгаль далайгаас загас болон шар айраг импортлохоор төлөвлөж байгаа ба тээврийн хугацаа багасах тул борлуулалтын үнэ маань ч дагаад багасна” гэж ярьжээ.

Мөн “Tianjin Transportation Group Binhai” компанийн аюултай ачааны талбайн дарга JiaKefu “Олон улсын авто замын гарц нээгдснээр ачаануудыг дахин шилжүүлэн ачих шаардлагагүй боллоо. Өөрөөр хэлбэл, ачаа тээвэр шууд Монгол, Орост хүрдэг болж байгаа юм” гэж мэдэгдлээ.

Түүнчлэн Тяньжин хотын тээврийн хорооны дэд дарга Zheng Ping-ийн хэлснээр “Гаалийн бүрдүүлэлт хийх хугацааг багасгахын тулд хил нэвтрэх бичиг баримт бүрдүүлэх тусгай цэг болон хилийн оффисыг Хятад-Монгол-Оросын олон улсын авто замын тээврийн чиглэл дээр байгуулна” хэмээв.

Ийнхүү Тяньжин, Монгол, Оросыг холбосон ачаа тээвийн маршрут, гарц улам сайжрахын хэрээр тус гурван бүсийн эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжих юм.