2016 оны есөн сарын байдлаар 17600 хос гэрлэлтээ бүртгүүлжээ. Гэвч тэдний 3600 нь гэр бүлээ цуцлуулсан гэх мэдээг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гаргасан байна.
Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онтой харьцуулахад гэрлэлт 1.5 хувиар өссөн боловч гэр бүл цуцлалт 3.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм. 2015 оны статистик мэдээллээс харахад Монгол Улсад нийт 859.106 өрх байдаг ба Улаанбаатар хотод 67 хувь нь, хөдөө орон нутагт 33 хувь нь ажиллаж, амьдардаг аж.