Холимог тулааны “MGL-1vs DEEP" 7-гийн эсрэг 7 тэмцээн энэ сарын 24-нд Монгол бөхийн өргөөнд болно. Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо, Японы холимог тулааны “DEEP” холбоотой хамтран зохиож буй тус тэмцээнд Монгол Улсаас эх орноо төлөөлөн Х.Амартүвшин, Ц.Амарсанаа, Б.Азжавхлан, Т.Ганбаяр, О.Пүрэв, А.Ууганбаяр болон эмэгтэй тулаанч М.Баярмаа нар өрсөлдөнө.
Монголын холимог тулааны спортын түүхэнд эмэгтэй тулаанч анх удаа эх орондоо өрсөлдөх гэж байгаа нь энэ. Сонирхуулахад, М.Баярмаа саяхан болсон Дэлхийн тулааны их наадмын жиү-жицүгийн төрөлд алт, хүрэл медаль хүртсэн юм.