Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар төрийн захиргааны зарим байгууллагад томилгоо хийжээ. Тухайлбал, ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Б.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Ц.Амгаланбаатарыг томилсон билээ.
Ц.Амгаланбаатарын хувьд ОБЕГ-ын даргаар ажиллаж байсан нэгэн юм.
Үүнээс гадна Хуульзүй, дотоод хэргийн сайдын тушаалаар ХХЕГ-ын бүтцийг баталж, дэд даргаар тус газрын дарга асан хошууч генерал Ш.Лхачинжавыг томилжээ. Мөн ЦЕГ-ын даргын тушаалаар Говь-Алтай, Сэлэнгэ, Хэнтий, Өмнөговь, Төв аймгийн Цагдаагийн газрын дарга нарыг сольсон байна.
Ингэхдээ Говь-Алтай аймгийн Цагдаагийн даргыг Сэлэнгэ рүү, Хэнтий аймгийн Цагдаагийн даргыг Өмнөговь руу, Төв аймгийн Цагдаагийн даргыг Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст томилжээ. Харин нийслэлийн Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн даргыг өвчний учир ажлаас нь чөлөөлсөн байна.