
Бидний мэдрэмж, үйлдлийн үгэн илэрхийлэл нь дамжуулж буй мэдээллийн арван хувийг бүрдүүлж байдаг бол үлдсэн 90 хувийг бидний үйл хөдлөл, биеийн байдал, толгойн эргэлт, арын атгалт мөн “хайрын тэмдэг” болох тэврэлт, шүргэлт, үнсэлтээрээ илэрхийлдэг.
Хүмүүс бие биеэ тэврэх үед өөрсдөө ч мэдэлгүй хайртай хүнийхээ зүрхэнд хүрэх хамгийн дөт замыг олсон байдаг аж. Тэврэлдэх үед хүний бие организмд аз жаргал, сэтгэл ханамжийн даавар болох эндорфин, амар амгалангийн даавар-окситоцин ялгарч байдаг гэнэ.
Бид нэгнээ тэвэрснээр чи бол ганцаараа биш, би чамайг хамгаалах болно гэсэн чин халуун сэтгэлийг нөгөө хүндээ илэрхийлэхийг хүсдэг. Хүүхдийг тэврэхгүй, биед нь хүрэлгүй хөндий өсгөснөөс хүүхэд хайр энхрийлэл муутай, мэдрэмжгүй, амьдралд зохицох чадвар сул, эрүүл мэндийн хувьд асуудалтай байх нь элбэг байдаг ажээ.
Тэврэлтээр дамжуулж зөвхөн өөрийн харьцааг илэрхийлэх бус, бусдыг хайрлахад суралцаж байдаг гэнэ. Түүнчлэн тэврэлт нь биднийг тайвшруулж, стрессийн түвшинг бууруулж, аз жаргалын гормоныг ялгаруулдаг шидтэй билээ. Тиймээс хайртай нэгэн, найз нөхөд, гэр бүлийнхнээсээ тэврэлтийг хэзээ ч бүү харамлаарай.
20 секундээс дээш хугацаанд тэврэлдсэнээр биеийн эсэргүүцлийг сайжруулж, өвчин эсэргүүцэх чадварыг дээшлүүлдэг байна.

Бид хэн нэгнийг тэвэрснээр тэднийг дэмжиж, мэдрэмжийг нь ойлгож мэдрэхэд тусалдаг. Тиймээс тэврэлт нь бидэнд хайрыг мэдэрч, эрүүл бус хоолыг багасгахад тусалдаг болохыг тогтоожээ.

Тэврэлт стрессийн түвшинг багасгаж, үрэвсэлт өвчинтэй хамгийн сайн тэмцэгч болдог хамгийн энгийн үнэгүй эмчилгээ юм. Тиймээс хүний биеийн байгалийн хөгшрөх явцыг удаашруулдаг болохыг тогтоожээ

Ядарч сульдаж, ажиллахад бэрх санагдаж байвал яг одоо хэн нэгнийг тэврээрэй. Тэврэлт тэр өдрийнхөө ажиллах эрч хүчийг цэнэглэж, идэвхитэй ажиллахад танд туслах болно

Бидний бие сэтгэл эерэг энергиэр цэнэглэгдэж, эрч хүчтэй, өөртөө итгэлтэй байх үедээ ямар ч хүнд саад бэрхшээлийг даван гарах чадвартай

Тэврэлт нь аз жаргалын гормоныг ялгаруулж, биднийг баяр хөөртэй болгож, хамтрагч найз нөхөд, гэр бүлийн гишүүдийн харилцаанд эерэгээр нөлөөлдөг байна

Тэврэлт стрессийн түвшинг бууруулаад зогсохгүй сэтгэл гутралтай тэмцэгч шилдэг эм юм. Мэдрэлийн системийг тайвшруулж, сэтгэл хөдлөлийн байдлыг хэвийн хэмжээнд байлгах ач холбогдолтой

Хэрвээ танд таагүй зүйл тохиолдож, гунигласан бол яг одоо хайртай нэгнээ, найзаа, гэр бүлийнхнийгээ тэврээрэй. Ямар ч тайвшруулах эмнээс илүү сэтгэл зүйг эмчлэгч, тайвшруулагч эм бол тэврэлт юм

Бид хэн нэгнийг тэвэрснээр аюулгүй тайван байдлыг мэдэрч айдсыг багасгадаг байна

Тэврэлт бол та ямар хэлээр ярьдгаас үл шалтгаалан хайр сэтгэл, халамжаа үггүйгээр илэрхийлэх шилдэг арга юм
