
Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо (МЭМАҮЭХ) өнөөдөр буюу 10 дугаар сарын 27-ны өдөр 12:00 цагт Сүхбаатарын талбайд хэвлэлийн хурал зохион байгуулна.
Салбарын эмч, сувилагч болон бусад ажилтнууд өнгөрсөн долоо хоногийн турш суулт хийж, хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлсний бодит нэмэгдлийг шаардан тэмцэж байсан ч төр, засгаас тодорхой шийдвэр, арга хэмжээ аваагүй байна. Тиймээс энэ салбарын ажилчид ажил хаялт зарлахаар шийдвэрлэжээ.