Монгол улсын шүүхийн тухай хуульд, Хяналтын шатны шүүх шийдвэрээ тусгай саналын хамт өөрийн цахим хуудсанд байрлуулж, хэвлэн нийтэлнэ гэж заасан байдаг аж. Энэ нь шүүх хэрэг маргааныг хамтын зарчмаар шийдвэрлэх, түүний үр дагаврыг хамт хариуцах, зөвлөлдөх тасалгааны нууцыг задлахгүй байх зэрэг шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх баталгаатай холбогдсон асуудлаар сөрөг үр дагавар үүсгэж байгаа гэж нэр бүхий иргэн үзжээ.
Улмаар шүүхэд эргэлзэх байдал бий болгож, Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэмээн тэрээр Үндсэн хуулийн цэцэд хандсан байна.
Тиймээс энэ асуудлаар Үндсэн хуулийн цэц энэ сарын 28-ны өдөр хуралдахаар болжээ.