Дэлхийн алдартай хөлбөмбөгчин, Аваргуудын лигийн гурван удаагийн аварга, Унгарын домогт тамирчин Ференц Пушкашийн нэрэмжит хөлбөмбөгийн академид Монгол Улсын хөлбөмбөгч Б.Амгаланбат, Г.Ганбаяр, О.Хантэнгэр, Д.Тэмүүлэн нар суралцахаар боллоо.
Жилийн 15,000 ам.долларын төлбөртэй эл академид манай улсын хөлбөмбөгчид анх удаа номын дуу сонсох боломж бүрдсэн нь энэ.
Суралцахаар сонгогдсон дөрвөн тамирчны бүх зардлыг даахаар Унгар, Монголын талаас хамтран ажиллах аж.
Пушкашийн академи “Реал мадрид” клубийн академитай хамтын ажиллагаатай. Тиймээс Монголын хөлбөмбөгчид гадны академид суралцахаас гадна томоохон лигт хүчин зүтгэх боломж үүгээр нээгдэх нь дамжиггүй.