“Рио-2016” олимпийн наадмын хамгийн сүүлчийн өдөр буюу өнөөдөр манай улсаас таван тамирчин өрсөлдөнө.
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг зодоглох ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран эхний тойрогт Лондоны олимпийн хүрэл медальт, Азийн наадмын аварга, Энэтхэгийн бөх Йогешвар Дуттай барилдана.

Түүнийг ялвал удаах даваанд БНХАУ-ын Е.Катай, ДАШТ-ий мөнгөн медальт Австралийн С.Прицрени нарын ялсантай нь өрсөлдөнө.
Энэ жинд 22 бөх зодоглоно.
