Наймдугаар сарын 15-нд Москвад хүчтэй аадар орсны улмаас хот бүхэлдээ усанд автан онцгой байдал зарлажээ. 12 цаг орсон аадар борооны улмаас 50 мм хур тунадас унасан нь сүүлийн 130 жил тохиолдоогүй дээд түвшинд хүрч Москва хотын дундуур урсдаг Яуза гол эргээсээ хальсан талаар “ТАСС” агентлаг мэдээллээ.
#NATO uses #HAARP to flood #Moscow again #RussiaUnderAttack pic.twitter.com/jIfLvFGi0g — Sputnik (@Sputnik_Not) August 15, 2016
Үерийн улмаас хотын зам тээвэрт бэрхшээл учирч, хэдэн арван километрээр үргэлжилсэн авто замын бөглөрөл үүсч, авто машинууд усанд автжээ.
Москва потоп 2016 Moscow flood https://t.co/yqsOKc2M1t с помощью @YouTube — Собака Путин@ (@AGENTGOSDEP) August 16, 2016
Москвачууд 1908 онд төрөлх хотод нь аадар буун үер болж, усанд автаж байсныг эргэн дурсан гэрэл зургийг нь цахим сүлжээнд постолсон юм.
Red Square.The Biggest Moscow Flood of 1908 pic.twitter.com/qNT8WfJwgf — BigTimeMoscow (@bigtimemoscow) August 7, 2016
Тус улсын Байгаль орчны яамны төлөөлөгчид москвачуудад хандан шаардлагагүй тохиолдолд тээврийн хэрэгслээ жолоодохгүй боломжтой бол автомашинаа аюулгүй зогсоолд тавих талаар анхааруулга өгсөн байна. Мөн иргэдэд гэрийнхээ цонх, хаалгыг сайтар хаахыг зөвлөжээ.
#flood can happen anywhere (even in Moscow). Nice to have an opportunity to enjoy while vast majority have to suffer https://t.co/WNxcsNxTET — Pavel Osipyants (@Goootalin) August 16, 2016
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, Москва хотыг усанд живүүлсэн гэнэтийн үзэгдэл цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан бөгөөд ганц хоногийн дотор сарын хэмжээний их хур тунадас унасантай холбоотой аж. Түүнчлэн Москва хотын бохир ус зайлуулагч хоолой ачаалал даагаагүйн улмаас иргэд нүхэн гарц, гудамжаар явган явахад ч хүндрэлтэй нөхцөл байдал үүссэнийг албаныхан дурдсан байна.
This isn't Florida or Hawaii... it's Moscow after heaviest rainfall in 100 yrs. https://t.co/3NVF0Z5iBIhttps://t.co/jZedJ0ja8Z — RT (@RT_com) August 16, 2016