Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс Сүхбаатарын талбайн нэрийг Чингисийн талбай болгож өөрчилснийг эсэргүүцэж, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад байсан. Тэгвэл шүүхээс Төв талбайг хуучин нэрээр нь буюу Сүхбаатарын талбай болгон өөрчлөх шийдвэр гаргажээ.
Нийслэлийн ИТХ-ын 2013 оны долоодугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар Сүхбаатарын талбайн нэрийг Чингисийн талбай болгон өөрчилсөн. Ингэж шийдвэрлэснээс хойш МАН-ын залуус Сүхбаатарын талбайн нэрийг эргэн сэргээхээр шүүхэд хандаад байсан юм.
Харин уг асуудлаар өмнө нь анхан шатны шүүхээс “Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгож өөрчилсөн нь буруу” гэх дүгнэлтийг гаргаж байсан удаатай. Гэвч тухайн үед хотын удирдлагууд хүлээж аваагүйн улмаас МАН-ын бүлэг давж заалдаад байсан нь энэ аж.