“Рио-2016” олимпийн боксын эрэгтэйчүүдийн 60 кг-д Азийн АШТ, Азийн наадмын аварга Доржнямбуугийн Отгондалай хүрэл медалийн болзол хангасан билээ.
Дөнгөж сая манай тамирчин медалийн өнгөө хувиргах буюу мөнгөн медалийн төлөө Францын Софьян Үмиятай тоглон, харамсалтайгаар ялагдлаа.

Уг нь манай боксчин гурван үеийн турш хамаагүй илүү тоглосон ч ялалтыг өрсөлдөгчид нь өгчихөв. Чамгүй их шүүлтийн булхай орших шиг боллоо.
Ийнхүү Д.Отгондалай олимпоос хүрэл медаль авч, Монголын үе үеийн боксчидын амжилтын буухиаг үргэлжлүүлэв.
