Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар томилогдоогүй үлдээд байсан гурван дэд сайдыг томилжээ. Тодруулбал,  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Гадаад харилцааны дэд сайдад “Мөнхийн үсэг” компанийн захирал Б.Батцэцэг, ХХААХҮ-ийн дэд сайдад МАН-ын Зөвлөхүүдийн танхимын нарийн бичгийн дарга Ж.Сауле, Барилга хот байгуулалтын дэд сайдад н.Лхамсүрэнг томилсон байна.

Ингэснээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллахаар боллоо. Яг одоо Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.

Өмнө нь Барилга хот байгуулалтын дэд сайд М.Батбаяр, ХХААХҮ-ийн дэд сайд Т.Аубакар, Гадаад харилцааны дэд сайдад нэр дэвшсэн Г.Тэнгэр нарыг АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн учир Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат томилохоос татгалзсан юм.