Монголын жүдоч бүсгүй Доржсүрэнгийн Сумъяа “Рио-2016”-гаас мөнгөн медаль хүртэж, Риогийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулж, манай тамирчдын медалийн салхийг хагаллаа.
ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин тэрээр аваргын төлөө ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Бразилын Д.Сильвад дийлдэн мөнгөн медаль авсан юм.

“А” хэсгийг тэргүүлэн барилдсан Д.Сумъяа эхний тойрогт хийлж, удаах даваанд Нидерландын Санне Верагеныг ялсан. Улмаар хэсгийн аваргын төлөө ДАШТ-ий дөрвөн мөнгө, нэг хүрэл медальт, Европын дөрвөн удаагийн аварга Т.Монтейрог, мөнгөн медалийн төлөө олимпийн нэг алт, дэлхийн хошой аварга, Азийн наадам, Азийн АШТ-ий аварга, Японы домогт бөх Каори Мацүмотог цэвэр ялж, олимпийн наадмын аваргын төлөө барилдах эрх өвөртөлсөн юм.

Ийнхүү Доржсүрэнгийн Сумъяа “Рио-2016”-гаас мөнгөн медаль хүртэж, олимпийн медальт анхны Монгол жүдоч боллоо. Монголчууд бид Риогийн олимпийн анхны медальтнаа өлгийдлөө.
Д.Сумъяа мөнгөн медаль хүртсэн баярт мөчөө тэмдэглэж буй торгон агшинг сонирхоно уу.