-АТГ-т ирсэн өргөдөл, гомдол, мэдээллийн нэг сарын дүр зураглал-
Авлигатай тэмцэх газар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авдаг бөгөөд тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн талаар сар бүр дотооддоо дүн шинжилгээ хийдэг. Ийнхүү дүн шинжилгээ хийх нь энэ чиглэлийн ажлын үр дүнгээ тооцох, цаашид улам сайжруулахад анхаарах асуудлаа тодорхойлоход ач тустай ажээ. Энэ удаа 2016 оны тавдугаар сард хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх дүн шинжилгээний мэдээллийг нэг өгүүлбэрээр танилцуулъя.
АТГ-ын 2016 оны тавдугаар сард хүлээн авсан 88 өргөдөл, гомдол, мэдээллийн 44 нь гэмт хэргийн шинжтэй байжээ. 28 нь ашиг сонирхлын зөрчил, хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбоотой байжээ. АТГ-ын харьяалан шалгах гэмт хэрэг, зөрчлийн төрөлд хамаарахгүй 13 өргөдөл, гомдол, мэдээлэл ирсэн байна.
Үүний дотор Нутгийн удирдлага, газрын харилцаа, кадастр, боловсрол, гааль, зам, тээвэр, эрүүл мэндийн салбар, байгууллагатай холбоотой өргөдөл, гомдол, мэдээлэл давамгайлжээ. Мөн нутгийн өөрөө удирдах байгууллага, газар олголт, бүртгэл, тендер, гаалийн хяналт, хүний нөөцийн удирдлагын үйл ажиллагаатай холбоотой гомдол олон ирсэн байна.
Түүнчлэн Албан тушаалаа урвуулсан, хэтрүүлсэн гэх гомдол 37 буюу хамгийн олон нь байжээ.
Үүний зэрэгцээ ашиг сонирхлын зөрчил гаргасан 19, хууль бус шийдвэртэй холбоотой 16, өмч хөрөнгө завшсан 5, айлгаж дарамталсан 4, хууль бус шийдвэртэй холбоотой 16, хээл хахууль өгсөн 7, хээл хахууль авсан тухай 12, өмч хөрөнгө завшсан 11 өргөдөл, гомдол, мэдээлэл ирүүлсэн нь харьцангуй өндөр хувьтай байна.