Дэлхий даяар сэтгэл догдлон, хоног тоолон хүлээж буй “Рио-2016” олимп эхлэх мөч ойртсоор.  Монгол хүн бүхэн тамирчдынхаа дээлийн захыг нь мушгин, амжилтын дээдийг хүсэн суугаа нь мэдээж.

Үүний сацуу Монгол Улсын “Team Mongolia” төв штабт Чингис хааны хөргийг заллаа. Манай тамирчид уг хөргийг үе үеийн олимпийн үеэр төв штабынхаа хойморт залдаг аж.