Микро автобусыг ирэх сарын 1-нээс буюу маргаашнаас үйлчилгээнээс халахаар болсон. Өөрөөр хэлбэл, 12-оос дээш жил ашиглаж, насжилт нь дууссан 214 микро автобусыг үйлчилгээнээс халах тооцоо гаргажээ.
Харин том оврын автобустай чиглэл давхцаагүй, зорчих тээврийн стандартад нийцсэн дунд оврын 45 автобус нийтийн тээвэрт үйлчлэх юм байна. Эдгээр нь зайлшгүй нийтийн тээвэр хэрэгтэй, том оврын автобус явах боломжгүй Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Баруун туруун, Партизан зэрэг чиглэлүүдэд иргэдэд хүрч, үйлчлэх аж.
Цаашид Хятад улсаас дунд оврын автобус оруулж ирэн нэмэлтээр нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх юм байна.