Зуны XXXI олимпийн наадам Рио-де-Жанейро хотноо эхлэхэд найман хоногийн хугацаа үлдээд байгаа билээ.

ОХУ-ын зарим тамирчид сэргээшийн асуудлаас болж, олимпод оролцох эрхээ хасуулсан. Тэгвэл өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин РИО-г зорих болсон баг тамирчдаа үдэн гаргалаа. Энэхүү арга хэмжээ сэргээшийн асуудлаас болж, нутагтаа үлдэж байгаа олон тамирчдын сэтгэлийг эмзэглүүлсэн үйл явдал боллоо хэмээжээ Учи р нь олимпийн хошой, дэлхийн гурван удаагийн аварга, тулгууртай харайлтын нэрт тамирчин Исинбаева үг хэлэхдээ нулимс дуслуулсан нь олон хүний сэтгэлийг эмзэглүүлжээ.

ОХУ-ын Олимпийн хороо нийтдээ 250 гаруй тамирчнаа зуны XXXI олимпийн наадамд илгээж байна.

Уг нь 387 орчим тамирчин оролцох төлөвлөгөөтэй байсан ч сэргээшийн асуудлаас болж, 100 гаруй тамирчид гэртээ үлдэж байгаа юм. Тэдний 60 гаруй нь хөнгөн атлетикийн тамирчид бөгөөд хэдийгээр  тэд РИО-г зорихгүй ч тамирчдын үдэн гаргах ёслолд оролцжээ. ОХУ-ын олимпийн шигшээ баг Успенскийн сүмд очиж, хамба лам Кириллээс адис хүртлээ. Уг арга хэмжээний дараа Рио-2016-г зорих тамирчид Улаан талбайд дурсгалын зураг татуулжээ.

ОХУ-ын Олимпийн Хорооноос РИО-г зорих тамирчдын бүрэн нэрсийг долоодугаар сарын 31-ний өдөр зарлахаар болжээ. Зарим төрлүүдэд хүлээлт үүсгэсэн байна.

Зуны XXXI олимпийн наадам Рио-де-Жанейро хотноо эхлэхэд найман хоногийн хугацаа үлдээд байгаа билээ.