УИХ-ын чуулганы үдээс хойш болсон нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсон. Тэгвэл тэрээр өнөөдөр ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогтоос ажлаа хүлээж авлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрыг шинээр эмхлэн байгуулж байгаатай холбогдуулан өмнөх Засгийн газарт ажиллаж байсан 18 сайдыг үүрэгт ажлаас чөлөөлөөд буй. Тогтоолын төслийг гишүүдийн 94.7 хувийн саналаар баталсан. Энэ дагуу хуучин сайдууд өнөөдөр шинэ сайдуудад ажлаа хүлээлгэн өгч байна.
Мөн өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт нар ажлаа хүлээж аваад байгаа юм.

МАН 15 сайдтай ажиллахаар болоод байгаа ч дөрвийг нь АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй хэмээж буцаасан билээ.