Үндэсний баяр наадмын сурын харвааны эмэгтэйчүүдийн төрөлд Улсын мэргэн Д.Норжмаа, Спортын мастер Б.Пунсалдулам, Спортын мастер Ч.Гандаваа 37 оноогоор тэнцэж, нэгдүгээр байрын төлөө товх харвав. Товх харваанд Өвөрхангай аймгийн харьяат, спортын мастер Б.Пунсалдулам гурав онож, улсын мэргэний болзол хангалаа.
Харин сурын харвааны эрэгтэйчүүүдийн төрөлд Д.Дэмбэрэлсайхан улсын мэргэний болзол хангажээ.