УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Л.Дэмидбаатарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр Гавьяат жүжигчин цол олгоно гэж УДЭТ-аас мэдээллээ.

Жүжигчин Л.Дэмидбаатар урлагт 27 жил зүтгэсэн бөгөөд энэ хугацаанд дэлхийн сонгодог, орчин үеийн болон Монголын 80 гаруй жүжиг, 30 гаруй уран сайхны кино, 200 гаруй хошин урлагийн жүжигт тоглосон байна.

Харин омголон төрх, баргил хоолойгоороо алдартай жүжигчин СТА Ц.Цэрэнболдыг “Алтан гадас” одонгоор шагнахаар болжээ.

Мөн УДЭТ-ын тооцооны нягтлан Ц.Чимидбаатар,  ҮТХ-ын дарга Н.Батбилэгт “Алтан гадас” одон,  Ш.Эрдэнэбат, Я.Батсайхан, Л.Энхтуяа нарт “Хөдөлмөрийн хүндэт” медаль олгохоор болсон байна.

Шагнал гардуулах ёслол 14:00 цагт УДЭТ-т болно.