МАН-ын Бага хурлаас гарсан шийдвэртэй холбогдуулан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал байр сууриа илэрхийллээ.
Тэрээр "Намын бага хурлаас улс төрийн шийдвэр гаргасан. Ийм л мэдээлэлтэй байна. Би Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гал тогоог хариуцаж байгаа сайдын хувиар болоод байгаа үйл явц дээр дүгнэлт хийх нь ёс зүйн хувьд зохимжгүй. Төр төмбөгөр, ёс ёмбогор гэж үг бий. Манай нам системтэй нам. Би бага хурлын олонхоороо шийдсэн шийдвэр дээр дүгнэлт хийх нь зохимжгүй. Би өнөөдөр Хэрэг эрхлэх газрын даргынхаа ажлыг хийж байна. Одоо ямар нэг алба, ажил, яриа хэлцэл явж байгаа зүйл байхгүй. Өнөөдөр нэг ийм юм яриад байх нь миний хувьд зохимжгүй байна.
Засгийн газрын дөрвөн жилийн хөтөлбөр батлагдсан. Энэ хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар олон жил гацсан асуудлыг урагшлуулсан. Энэ ажлууд ирээдүйд үр өгөөжөө өгнө. Батлагдсан хөтөлбөрийг аль ч Засгийн газар барьж ажиллаад, үр дүнд хүргээсэй л гэж бодож байна. Төрийн ажил тасралтгүй явах ёстой" гэв.