МАН-ын Бага хурал хуралдаж байна. Бага хурлын 369 гишүүнээс 240 нь ирж 67 хувийн ирцтэйгээр хаалттай хуралдаж эхэллээ. Хурлыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар удирдахаар сонгогджээ.
Одоо Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ улс төрийн илтгэлээ танилцуулж байгаа аж.
Энэ удаагийн Бага хурлаар хамтарсан Засгийн газрыг цаашид ажиллуулах, эсвэл МАН дангаараа засаглах эсэхийг шийдэх юм.