АНУ-ын Даллас хотноо "Intel Extreme Masters Dallas 2025" тэмцээн зохион байгуулагдаж байна. 16 баг хоёр хэсэгт хуваагдсан тус тэмцээнд "The MongolZ" баг Азийн чансааны оноогоороо уригдан оролцож байгаа билээ. Хэсгийн тоглолтууд өндөрлөж, плэй-офф буюу хагас шигшээд өрсөлдөх багууд эхнээсээ тодорлоо.
"The MongolZ" баг “А” хэсгээсээ плэй-оффт шалгарлаа. Манай залуус плэй-оффт Францын "Vitality" багтай тоглохоор болжээ. Энэ тоглолт маргааш болно. "Intel Extreme Masters Dallas 2025" тэмцээнд түрүүлсэн баг 285000 ам.доллар хүртэх бол дэд аварга 150000 ам.долларын шагналыг авах аж.
Ташрамд дуулгахад, "Counter Strike 2" тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу "BLAST.tv Austin Major 2025" ирэх зургадугаар сарын 2-22-нд АНУ-д зохион байгуулагдахаар болжээ.