Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн нисгэгч Р.Бат-Эрдэнэд Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Р.Бат-Эрдэнэ нь Монгол Улсын анхны тийрэлтэт хөдөлгүүрт онгоцыг жолоодох арга зүйг мэргэжлийн түвшинд эзэмшиж, шинэ техник, технологи нэвтрүүлэх, залуу нисгэгчдэд мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшүүлэн сургах, салбарын хүний нөөцийг бэлтгэн бэхжүүлэх, нисэхийн болон нислэгийн аюулгүй байдлыг стандартын шаардлагад нийцүүлэн хангах, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах зэрэгт жинтэй хувь нэмэр оруулсан юм.
Мөн Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан дараах 13 хүнд гавьяат цол хүртээлээ.
Гавьяат нисгэгч цолоор:
- Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн ахмад нисгэгч, бэлтгэл дэд хурандаа Д.Жигжид,
- Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн ахмад дайчин, нисгэгч, бэлтгэл дэд хурандаа Г.Сарангэрэл,
- Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн Тээвэр, байлдааны нисдэг тэрэгний эскадрилийн сургагч багш, нисгэгч, хурандаа Н.Очирбат,
- “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн ахмад ажилтан багш, нисгэгч Р.Доржготов,
Нисэхийн гавьяат техникч цолоор:
- Нисэхийн инженер, нисэхийн профессор багш, дэд хурандаа Б.Гомбосүрэн,
- Зэвсэгт хүчний Агаарын цэргийн ахмад ажилтан, бэлтгэл хошууч Ц.Чимэддорж,
- Зам тээврийн яамны Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албаны ахлах шинжлэн шалгагч Х.Наранхүү,
- “Хүннү эйр” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Мөнхжаргал,
- “Оранж эйр” ХХК-ийн нислэгийн аюулгүй байдлын менежер Ё.Энхтөр,
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:
- ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн багш, доктор, профессор, бэлтгэл хурандаа Б.Эрдэнэбат,
Гавьяат эдийн засагч цолоор:
- Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга асан М.Дагва,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
- Иргэний нисэхийн ерөнхий газрын Иргэний нисэхийн үндэсний төвийн Нисэх буудлуудын үйлчилгээний газрын дарга асан Д.Мягмарсүрэн,
- Иргэний нисэхийн үндэсний төвийн “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын Терминал үйлчилгээний хэсгийн дарга П.Нарантуяа нарыг шагналаа.