Монгол Улсын сайд, 20 минутын хот үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар мэдээлэл хийлээ. Тэрээр "Өнгөрсөн бямба гаригт нийслэлийн шууррхай хуралдаанаар Туулын хурдны зам, нэгдүгээр тойрог замын төслийн талаар мэдээлэл сонссон. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг оронсууцжуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг ирэх долоо хоногт Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихаар боллоо.

Туулын хурдны замын тендерийн нээлт ирэх зургаадугаар сарын 19-нд болно. Энэхүү бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд хийнэ. Туулын хурдны зам, тойрог замыг ашиглалтад оруулснаар нийслэлийн замын түгжрэл 50 орчим хувиар буурна гэж тооцож байгаа" гэв.