УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр 10.00 цагаас ээлжит хуралдаанаа хийнэ. Улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор өнөөдрийн бүлгийн хурлууд олны анхаарлыг татаж байна. МАН-ын бүлэг дараах асуудлуудыг хэлэлцэнэ гэдгээ танилцуулсан ч Ерөнхий сайдтай холбоотой асуудал бүлгийн хурлын үеэр яригдах биз ээ.
Татварын хууль тогтоомжийн шинэчлэлийн талаарх танилцуулга,
Нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэлийн талаарх танилцуулга,
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын танилцуулга,
Тойрог нэгдүгээр замын бүтээн байгуулалтын танилцуулга,
Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх, орон сууцжуулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрт тулгараад байгаа эрх зүйн орчинтой холбоотой хууль тогтоомжийн өөрчлөлтийн талаарх танилцуулга.
Харин АН-ын бүлэг дараах асуудлуудыг хэлэлцэх юм байна.
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн төслийн танилцуулга, /шинэчилсэн найруулга\,
Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэх 24 мега төслийн явцын талаар мэдээлэл сонсох;
Хүн төвтэй, проактив төрийн үйлчилгээг хэрэгжүүлэх процессын дахин инженерчлэлийн (ПДИ) удирдамжийн тайлангийн танилцуулга.